images

10 баримт: Ардчилсан Үндсэн хууль

Б.Бадамзул

10 баримт

2023-01-13


1.Монголын анхны ардчилсан Үндсэн хуулийг зургаан бүлэг, 70 зүйлтэйгээр 1992 оны 1 дүгээр сарын 13-ны 11:35 цагт БНМАУ-ын Ардын их хурлын 12 дахь удаагийн сонгуулийн хоёрдугаар чуулганаар баталсан юм.

2.Улмаар тухайн оны 2 дугаар сарын 12-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.

3.Үндсэн хуулийн зорилго нь нийгэм-төрийн байгууллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, төрийн байгуулал, байгууллагын тогтолцоог тодоройлж, төрийн байгууламж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, удирдлагыг тодорхойлж бэхжүүлэх юм.

4.Анх 1990 оны 4 дүгээр сарын 1-нд АИХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Үндсэн хуулийг шинэчлэн найруулах комиссыг АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар толгойлуулан байгуулж, 10 дугаар сарын 4-нд коммисын даргаар Ерөнхийлөгч П.Очирбатыг томилсон байна.

5.1990 оны 10 дугаар сарын 18-нд Үндсэн хуулийн төсөл боловсруулах комиссын анхны хурлаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг нийт 39 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн төлөвлөгөөг баталж байжээ.

6.Улмаар 1991 оны 4 дүгээр сарын 19-нд БНМАУ-ын Үндсэн хуулийн төслийг боловсруулах ажлыг зохион байгуулах комиссоос Үндсэн хуулийн төслийг “Монгол Улсын их цааз” нэртэйгээр эцэслэн боловсруулж, БНМАУ-ын Бага Хуралд өргөн барьсан аж.

7.Улмаар хуулийн төслийг хэлэлцэж, англи хэл рүү орчуулан гадаадын судлаачдад илгээх, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд нийтлэн нийтэлж, нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах, онолын бага хурал хийх зэрэг олон ажил хийж иргэд, байгууллагаас ирсэн санал зөвлөмжид үндэслэн эцсийн нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ.

8.Ардчилсан Үндсэн хуулийн эхийг барьсан хүн бол Гавьяат хуульч Б.Чимэд билээ.

9.Энэ хуульд гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Эхний удаа буюу 1999, 2000 онд 22.2, 24.1, 27.2, 27.6, 29.1, 33.1.2, 39.2 гэсэн долоон заалтад өөрчлөлт оруулсныг “Дордохын долоон өөрчлөлт” гэж нэрлэдэг. Харин 2019 онд 6.2, 191, 21.4, 22.2, 22.3, 22.4, 25.1.6, 25.1.7, 25.1.16, 26.1, 27.2, 27.6, 27.7, 28.2, 29.3, 30.2, 31.7, 33.1.2, 33.4, 39, 43, 44, 48.1, 49.5, 49,6, 57.2, 57.3, 59.2 – 19 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин өнгөрсөн 2022 онд 39.2 дугаар заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

10.Энэ нь Монгол улсын дөрөв дэх Үндсэн хууль юм. Өмнө нь 1924 анхны Үндсэн хуулийг, 1940, 1960 онуудад шинэчлэн баталж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.