images

10 баримт: Нийтийн тээврийн шинэ автобус

Б.Бадамзул

10 баримт

2023-01-13


1. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд шинээр худалдаж авсан автобуснууд нь 2022 онд үйлдвэрлэсэн, евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.

2. Хана, тааз, шал нь гал, усанд тэсвэртэй, цонх нь бууралттай, хүйтний улиралд цантдаггүй давхар шилтэй.

3. Зааландаа зургаан ширхэг дулаацуулах системтэй, өвөлдөө дулаанаас гадна агааржуулалтын систем буюу Air condition, салхивчтай учир зуны улиралд хүйтнээр үлээнэ.

4. Хийн нумтай, нам шалтай тул иргэд зорчиход тухтай.

5. Жолоочийн суудлыг зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрснээс гадна чанга ярих систем суурилуулсан тул зорчигчидтой харилцах боломж нэмэгджээ.

6. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг тээвэрлэхэд зориулсан налуу шат болон тэргэнцрийн бэхэлгээтэй.

7. Галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай.

8. Хил дээр 100 автобус ирсний 30 нь Улаанбаатарт ирсэн. Үлдсэн нь энэ сард багтан ирж, үйлчилгээнд явж эхэлнэ

9. Эдгээр автобус Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын явдаг ихэнх чиглэл, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын чиглэлийн заримд нь эсвэл бүгдэд нь явахаар хуваарилагдах юм.

10. Ирэх сард нэмж 124 автобус ирнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.