МУИС зургаан багш ажилд авна
Чихэнд чимэгтэй
2023-01-12
Улсын ууган их сургууль МУИС энэ хичээлийн жилд зургаан багш шинээр ажилд авна. Тодруулбал, антропологийн багш нэг, боловсрол судлалын багш нэг, газар зүйн багш хоёр, компьютер график дизайны багш нэг, компьютерийн сүлжээний багш нэгийг ажилд авах ажээ. Ажилд орох өргөдлийг энэ сарын 6-наас хүлээн авч эхэлсэн бөгөөд 26-нд дуусах юм. Харин сонгон шалгаруулалтыг анкет хүлээн авах, анкетын шалгаруулалт хийх, шалгалт авах, ярилцах, ажилд авах гэсэн таван үе шаттай явуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.