Хонконг Хятадыг холбосон төмөр зам дахин нээгдлээ

Хонконг Хятадыг холбосон төмөр зам дахин нээгдлээ


     Хонконг болон Хятадын Гуандун мужийг холбосон өндөр хурдны галт тэрэгний төмөр зам гурван жил хаалттай байсны эцэст энэ сарын 15-ны өдөр дахин нээгдэхээр болжээ. Хонконгийн албаны хүмүүс энэ талаар мэдэгдэл хийхдээ "Бид 15-ны өдрөөс Гуанжоу-Шэньжэн-Хонконг чиглэлийн хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг сэргээх зөвшөөрлийг төв Засгийн газраас авсан" гэжээ. Өнгөрсөн 8-ны өдөр Хятад улс хорио цээрийн дэглэмээ цуцалснаар Хонконгийн талаас ирэх аялагчдад зориулж өдөрт 60 мянган хүн нэвтрэх хүчин чадалтай долоон шалган нэвтрүүлэх цэг ажиллуулж эхэлсэн байна.  БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд Хонконгод айлчлахдаа Бээжингээс Шэньжэньд, тэндээсээ хурдны галт тэргээр Хонконгод очиж байсан юм. Энэ талаар тухайн үед Хятадын хэвлэлүүд “Ши дарга өндөр хурдны галт тэргээр Хонконгод айлчилсан нь Гуандун-Хонгконг-Макаог холбосон их бүтээн байгуулалтыг харуулсан нэг улс, хоёр системийн томоохон амжилт юм” хэмээн мэдээлж байжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.