images

Дархан-Уул: “Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-01-11


 Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэнг Дархан-Уул аймагт 10 хоногийн хугацаатай гаргаж байна. Уг үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн болон чөлөөт гэрэл зурагчдын 50 бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэн тус аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд энэ сарын 9-нөөс 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа, хөрс бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдэл давтагдах зэрэ үзэгдлийг хөндсөн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.