images

 Хөвсгөлийн цааны баяр ирэх сарын 27, 28-нд болно

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2023-01-11


     Хөвсгөл аймаг энэ онд гадаад, дотоодын аялагчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор тусгай хөтөлбөрийн дагуу 11 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, дархад, цаатны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах зорилготой цаа, цасны баярыг ирэх сарын 27, 28-ны өдөр Цагааннуур суманд зохион байгуулахаар товлосон байна. Баярын үеэр тайгад дархад, цаатан иргэд хэрхэн зохицон амьдарч байгаа болон өвлийн спортын үйл ажиллагаанууд, цааны уралдаан, дархадын уламжлалт “Хааг цана”-ын уралдаан зэрэг үзүүлбэрүүдийг үзэх боломжтой юм. Мөн дархад, цаатны олон зууны туршид нүүдэллэн амьдрахдаа байгаль дэлхийтэйгээ зохицож ирсэн ёс заншлууд, хоол, ундааны соёлыг дэлгэн үзүүлдгээрээ онцлог ажээ. Цаа, цасны баярыг зөвхөн Рэнчинлхүмбэ сумын иргэдийн дунд зохион байгуулдаг байсан бол 2018 оноос хил залгаа сумдыг хамруулах болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.