images

10 баримт: "Аватар 2"

Ж.Ариунгэрэл

10 баримт

2023-01-09


1. Киноны нээлтийн өдрийн тов нийтдээ найман удаа өөрчлөгдөж, эцэст нь 2022 оны 12 дугаар сарын 6-нд Лондонд гарснаар сая үзэгчдийн хүртээл болж эхэлжээ.

2. Киноны зураг авалт 2017 оны 9 дүгээр сард шинэ Зеландад эхэлсэн бөгөөд “Аватар 3”-ын зургийг мөн зэрэг авч, 2020 онд өндөрлөжээ.

3. “Аватар 2”-ын амжилтаас шалтгаалан үргэлжлэлийн ангиудыг 2024, 2026, 2028 онд гаргахаар төлөвлөсөн.

4. Продюсер Жон Ландаугийн хэлснээр, киноны зураг авалтад 700 гаруй хүн оролцжээ.

5. Цар тахлаас болж зураг авалт зургаан сар тасалдсаны дараа Ж.Кэмерон тэргүүтэй 55 хүн бүхий зураг авалтын баг Шинэ Зеландад 2020 оны 6 дугаар сарын нэгэнд буцаж ирсэн бөгөөд Вэллингтон хотын зочид буудалд хоёр долоо хоног тусгаарлагджээ.   

6. Нээлт хийсэн эхний долоо хоногтоо кино АНУ, Канадаас гадна дэлхийн 52 оронд гарсан ба хамгийн их орлого олсон буюу хамгийн их хүн үзсэн зах зээл нь Хятад (56,8 сая доллар), Өмнөд Солонгос (24,9), Франц (21,7), Герман (19,4), Энэтхэг (19,2) байжээ.

7. Энэ удаагийнхтай нийлээд нийт дөрвөн ангийн зардал нэг тэрбум доллар болжээ.

8. Анх Өмнөд Калифорнид зураг авахаар түрээсэлсэн “MBS Media Campus” студи, зураг авалтын талбайд ус хэмнэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх, экологийн хувьд хамгийн цэвэр угаалгын нунтаг, будаг гэх мэтийг хэрэглэх, студид нарны зай суурилуулж зураг авалтын техникт зөвхөн нарны эрчим хүч ашиглах гэх зэргээр байгальд туйлын ээлтэй байх бодлого баримтална хэмээн найруулагч мэдэгдэж байв.     

9. “Forbes” сэтгүүл “Аватар 2”-ын зардлыг маркетингийнхтайгаа нийлээд 500 сая доллар гэж бичсэн.

10. Өнгөрсөн оны 12 дугаар сард продюсер Жон Ландаугийн хэлснээр “Аватар 4”-ийн зургийн гурваны нэгийг хэдийнэ авсан гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.