images

Баянхонгор аймаг хуримын ордонтой болов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-31


    Баянхонгор аймагт Гэрлэх ёслолын ордон баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ. Уг ажилд Орон нутгийн хөгжлийн сангаас 1.9 тэрбум төгрөгийг төсөвлөсөн барилгын ажлыг 2019 онд эхлүүлжээ. Гэвч цар тахлаас шалтгаалсан хил гаалийн асуудлаас болж барилгын бараа материалын татан авалт удааширсан ч энэ онд санхүүжилтийг бүрэн шийдэж барилгын ажлыг дуусгасан байна. Баянхонгор аймаг 90 гаруй мянган хүн амтайн дийлэнх хувийг залуус эзэлдэг бөгөөд тус аймгийн залуус ийнхүү орон нутагтаа гэрлэх ёслолоо хийж, гал голомтоо бадраах боломж бүрдэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.