Египетийн хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн ялалт байгуулав
© Сэм Ходд/ "Associated Press"

Египетийн хөлбөмбөгийн шигшээ баг түүхэн ялалт байгуулав


   Египетийн хөлбөмбөгийн шигшээ баг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1/16 шигшээ тоглолтод Австралийн багийг 4:2 оноогоор хожлоо. Ингэснээр египетчүүд түүхэндээ анх удаа дэлхийн хэмжээний тэмцээний хасагдах шатны тоглолтод ялалт байгуулж байна. Уг тоглолт АНУ-ын Даллас хотод болсон бөгөөд тоглолтын 13 дахь минутад Египетийн хөлбөмбөгчин Эмам Ашур гоол оруулсан юм. Харин Мохамед Хани 55 дахь минутад өөрийн хаалганд гоол оруулжээ. Тоглолтын үндсэн болон нэмэлт цаг тэнцээгээр өндөрлөсөн тул ялагчийг торгуулийн цохилтоор тодруулсан байна. Египетийн шигшээ баг өмнө нь 1990 болон 2018 онд ДАШТ-д шалгаран оролцсон боловч хэсгээсээ гарч чадаагүй юм. Долоодугаар сарын 7-нд буюу маргааш болох 1/8 шигшээ тоглолтод египетчүүд Аргентин-Кабо-Вердегийн хожсонтой нь тоглоно. ДАШТ долоодугаар сарын 19-нд өндөрлөнө.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.