АНУ-ын Дээд шүүх трансжендер тамирчдыг спортын тэмцээнд оролцохыг хориглосон хуулийг эцэслэн батлав
АНУ-ын Дээд шүүх хүйс солиулах мэс засал хийлгэсэн трансжендер тамирчдыг спортын уралдаан тэмцээнд оролцохыг хориглосон муж улсын хууль тогтоомжийг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Тус улсад консерватив болон дэвшилтэт үзэлтнүүд энэ асуудлаар хоёр талцан маргалдсаар ирсэн ч Дээд шүүх маргаанд ийнхүү цэг тавилаа. Дээд шүүх трансжендер тамирчдыг эмэгтэйчүүдийн спортын тэмцээнд оролцохыг хориглосон хууль тогтоомж нь хууль бүх нийтэд тэгш үйлчлэх тухай заалт болон хүнийг боловсрол, хүйсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Гэхдээ энэ шийдвэр нь зөвхөн Баруун Виржиниа болон Айдахо мужид хамаарна. Шийдвэр гарсны дараа ерөнхийлөгч Д.Трамп цахим хуудсандаа “Дээд шүүх ийм шийдвэр гаргасан нь маш том ялалт” гэсэн байна. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэрбээр эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортын тэмцээнд оролцохыг хориглох зарлигт гарын үсэг зурсан юм. Мөн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээрээ Д.Трамп “Өнөөдрөөс эхлэн Америкт албан ёсоор эрэгтэй, эмэгтэй хоёр л хүйстэн байх болно” гэж мэдэгдсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







