Тэрбумтан У.Баффет “Билл Гэйтс” санд олгодог байсан хандиваа юуны учир зогсоов?
“Berkshire Hathaway” компанийн ТУЗ-ийн дарга, тэрбумтан Уоррен Баффет “Microsoft” компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн удирддаг “Билл Гэйтс” санд жил бүр олгодог хандиваа түр зогсоохоор болсон байна. Өнгөрсөн 20 жилийн турш тус санд тасралтгүй хандив өргөсөөр ирсэн тэрбээр хүүхдийн бэлгийн хүчирхийлэгч Ж.Эпштейн, Б.Гэйтс нар дотно харилцаатай байсан гэсэн мэдээллээс болж хандиваа зогсоож буйгаа мэдэгдсэн тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв. Б.Гэйтс уг санг 2000 онд эхнэр Мелинда Гэйтсийн хамт "Билл ба Мелинда Гэйтсийн сан" нэртэйгээр үүсгэн байгуулсан бөгөөд хэдийгээр тэд 2021 онд гэр бүлээ цуцлуулсан ч сан үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар ирсэн юм. У.Баффет 2006-2025 оны хооронд тус санд ойролцоогоор 48 тэрбум доллар хандивласан байна. Б.Гэйтс Ж.Эпштейнтэй дотно байсан нь илчлэгдсэний дараа У.Баффет түүнд илт хүйтэн хандах болжээ. Тухайлбал, өнгөрсөн оны гуравдугаар сард CNBC-д өгсөн ярилцлагадаа У.Баффет "Зүй бус явдал ил болсноос хойш би Б.Гэйтстэй уулзаагүй" гэж хэлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







