УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва намтар номоо хятад хэлээр гаргалаа

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва намтар номоо хятад хэлээр гаргалаа


   “ТБД андууд” компанийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва намтар номоо хятад хэлээр орчуулан гаргаж, номын хуримаа даваа гарагт буюу 2026 оны зургаадугаар сарын 29-нд Бээжин хотноо хийлээ. Тэрбээр “From a Herder's Home to the Prime Minister's Residence of Mongolia: The Autobiography of D. Terbishdagva” номоо хятад хэлээр орчуулуулжээ. Номд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын малчин айлын хүүгээс улс төрч болж 2012-2014 онд Монгол улсын Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч, 2024 оны 11 дүгээр сард Ерөнхий сайдаар ажилласан замнал, амьдралын түүхээ бичсэн байна. Номын нээлтээ тэрбээр Монгол улсаас Хятад улсад суугаа Элчин сайдын яамнаа хийжээ. Тэрбээр энэ үеэр номын уг хувилбар Хятадын уншигчдад Монголын түүх, хөгжил, нүүдэлчний соёлын өв, монголчуудын амьдралын үнэ цэнийг таниулна гэдгийг онцолсон байна. Мөн "Монголын орчин үеийн хөгжил, сорилт, ололтыг ч олж мэднэ" гэжээ. Нээлтэд оролцсон Элчин сайд Н.Энхболд "Энэ номыг хятад хэлээр орчуулж гаргасан нь 2022 онд хоёр орны төрийн тэргүүн уулзахдаа хийсэн хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүн хоорондын харилцааг хөгжүүлэх тохиролцоог бодитоор хэрэгжүүлж буй явдал" хэмээв. Харин нээлтийн арга хэмжээнд оролцсон Хятадын Комунист намын Төв хорооны Олон улсын газрын дэд дарга Ма Хуй “Энэ номыг орчуулж, хэвлэн гаргасан нь иргэншлийг илүү сайн ойлгоход туслах сайхан жишээ боллоо” гэжээ. Д.Тэрбишдагва бол Монгол улсаас Герман улсад суух Элчин сайд, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Шадар сайд байсан улс төрч төдийгүй "ТБД Андууд" компанийн үүсгэн байгуулагч, бизнесмэн билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.