Өвөрхангай аймагт ерөөлч, магтаалчдын олон улсын наадам болно

Өвөрхангай аймагт ерөөлч, магтаалчдын олон улсын наадам болно


   Ерөөл, магтаалчдын олон улсын хоёрдугаар наадам энэ сарын 19-20-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод болох гэж байна. Наадмыг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Соёл, урлаг, аялал жуулчлалын газар, Монголын Ерөөл, магтаалчдын төв орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулах ажээ. Наадамд оролцогчид үндэсний хувцас, угсаатны хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэвсэгтэйгээр өөрсдийн уламжлалт болон орчин үеийн магтаалын төрлөөр өрсөлдөх бөгөөд энэхүү  арга хэмжээнд өнгөрсөн жил ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, БНХАУ-ын Өвөр Монгол болон Улаанбаатар хот, 15 аймгаас ерөөл, магтаалын аман өвийн өвлөн уламжлагчид оролцсон юм. Монголын нүүдэлчдийн амьдралын утга учир, ёс заншлын гүн ухааныг илэрхийлэгч ерөөл, магтаал, бэлгэ дэмбэрлийн үгс нь ардын соёлын үнэт өвийн салшгүй хэсэг билээ. Тиймээс энэхүү соёлын өвийг сэргээн өвлүүлэх, аман уламжлалыг сэргээж, залуу үед өвлүүлэх, олон улсын түвшинд сурталчлах зорилготойгоор уг наадмыг ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.