Аргентин: Мессигийн хамгийн өндөр хөшөөг босгов
© Claudia Morales / Reuters

Аргентин: Мессигийн хамгийн өндөр хөшөөг босгов


   Аргентины Неукен хотод өнгөрсөн долоо хоногт алдарт хөлбөмбөгчин Лионель Мессигийн хөшөөг босгожээ. 26 метр өндөр, 70 тонн жинтэй уг хөшөөг зураач Альдо Бероиса санаачилж бүтээсэн байна. Хөшөөнд Аргентины шигшээ багийн өмсгөлтэй Л.Месси өвдөглөн сууж, баруун гараа дээш өргөсөн байдалтайгаар дүрслэгдсэн бөгөөд хөлийн тушаа нь Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний цом байрлуулжээ. Өмнө нь Мессигийн хамгийн том хөшөө Энэтхэгийн Калькутта хотод байсан бөгөөд 21 метр өндөртэй байв. Уг хөшөөг 2025 оны 12 дугаар сард Аргентины хөлбөмбөгчин өөрийн нутаг нэгт Родриго де Паул, Уругвайн тоглогч Луис Суарес нарын хамт тус улсад хийсэн "Greatest of All Time" хөлбөмбөг сурталчлах аяны үеэр босгож байжээ. Гэвч ойр хавийн оршин суугчид хүчтэй салхинд хөшөө ганхдаг гэсэн гомдлыг хотын захиргаанд гаргасны дараа өнгөрөгч тавдугаар сард хөшөөг буулгасан юм.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.