ДАШТ: Хэсгийн шатны бэлгэдлийн шигшээ багт хэн хэн багтав?
Спортын дүн шинжилгээний салбарын хамгийн нэр хүндтэй бүтэц болох Английн “Opta” компани 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатны бэлгэдлийн шигшээ багийн бүрэлдэхүүний өөрийн хувилбарыг гаргажээ. Энэ тухай analyst.com сайтад мэдээлснийг үзвэл, бэлгэдлийн шигшээ багт Кабо-Вердегийн хаалгач Возинья, Аргентины довтлогч Лионель Месси, Францын довтлогч Киллиан Мбаппе нар багтсан байна. Мөн шилдэг 11 тоглогчийн тоонд хамгаалагч Марвен Сеная (Гана), Дини (Кабо-Верде), Пау Кубарси (Испани), Кэйто Накамүра (Япон), хагас хамгаалагч Уэстон Маккенни (АНУ), Педро Вите (Эквадор), түүнчлэн довтлогч Винисиус Жуниор (Бразил), Эрлинг Холанд (Норвеги) нар багтжээ. Мөн Л.Месси Алжир, Австри, Иорданийн эсрэг тоглолтуудад нийт зургаан гоол оруулснаар 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатны мэргэн бууч боллоо. Үүнээс гадна тэрбээр ДАШТ-д оруулсан гоолын тоогоор Германы тоглогч Мирослав Клозэгийн тогтоосон дээд амжилтыг (17) эвдэв. Одоогийн байдлаар Л.Месси нийт 19 гоолтой болоод байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







