Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч уучлал гуйж ажлаа өгөв
Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-ээс хасагдсаны дараа ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. “Yonhap” агентлагийн мэдээлснээр "Солонгосын хөлбөмбөгийг хайрладаг, үндэсний шигшээ багаа дэмждэг хөгжөөн дэмжигчдээсээ уучлалт гуйж байна. Бид хөгжөөн дэмжигчдийнхээ хүлээж байсан үр дүнд хүрсэнгүй, ахлах дасгалжуулагчийн хувьд бүх хариуцлагыг би бүрэн хүлээнэ" хэмээн тэрбээр хэлжээ. Өмнөд Солонгосын шигшээ баг ДАШТ-ий А хэсэгт гурван удаа тоглож, гурван оноотойгоор гуравдугаар байрт орсон юм. Тэд эхний тоглолтод Чехийн багийг 2:1-ээр хожсон ч дараагийн тоглолтуудад Мексик болон ӨАБНУ-ын багт 0:1-ээр дараалан хожигдсон. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён 2026 оны ДАШТ-ээс хасагдсан шигшээ багийнхаа тоглолтыг шүүмжилсэн бөгөөд X хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлэхдээ "Би үнэхээр гайхаж байна. Манай хөлбөмбөгт боловсон хүчний томилгоо бүхнийг шийддэг болох нь дахин батлагдлаа. Албан тушаалтнуудыг томилохдоо мэргэжлийн ур чадвараас илүүтэй даргад үнэнч байдлыг чухалчилбал үр дүн нь ийм гарахаас яах вэ" гэжээ.
Үүний өмнө Тунисын шигшээ баг Шведэд 1:5-аар хожигдсоныхоо дараа ахлах дасгалжуулагчаа халсан билээ. Францын мэргэжилтэн Сабри Лямүши тус багийг 2026 оны нэгдүгээр сараас хойш удирдаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







