Ж.Инфантино хэсгийн шатны 24 тоглолтыг бүгдийг үзэхийн тулд 50 мянган км нисчээ
Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Жанни Инфантино 2026 оны ДАШТ-ий хэсгийн шатны тоглолтуудыг үзэх гэж хэрхэн явсан талаарх статистик мэдээллийг ВВС өнөөдөр нийтэллээ. Ж.Инфантино хоёр долоо хоногийн дотор 24 тоглолт үзэхийн тулд хувийн онгоцоороо 50 мянган километр зам туулсан байна. Хэсгийн шатны тоглолтуудын үеэр тэрбээр өдөрт хоёр тоглолт үзэхээр өөр өөр газар руу олон удаа ниссэн бөгөөд зарим өдөр гурван ч удаа нисч байжээ. Ингэснээр тэрбээр хэсгийн тоглолтын үеэр нийтдээ 66 цагийг агаарт өнгөрөөсөн байна. Тэгвэл хамгийн холын нислэг нь зургаадугаар сарын 14-нд Канадын Ванкувераас АНУ-ын Майами руу хийсэн 4500 километр урт аялал байв. Харин хамгийн богино нь Пенсильваниа мужийн Филадельфигээс Нью-Жерси мужийн Тетерборо хүртэлх 148 километр зам байжээ.
Хэдхэн хоногийн өмнө Ж.Инфантино нэгэн зэрэг явагдсан хоёр тоглолт дээр байсныг үзэгчид харсан билээ. Ингэхдээ Ист-Ратерфорд хотод болсон Эквадор-Германы тоглолт, мөн Филадельфид болсон Кюрасао-Кот-д’Ивуарын тоглолтуудын аль алиныг үзсэн бөгөөд нэгэн зэрэг эхэлсэн эдгээр тоглолтын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хоорондох зай нь 150 километр юм. Шууд дамжуулалтын үеэр FIFA-гийн тэргүүн эхний тоглолтын хоёр дахь минутад, харин хоёр дахь тоглолтын үеэр 12 дахь минутад дэлгэцэнд харагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







