images

Сэлэнгэ: Алтанбулаг сум эмнэлгийн ажилчдадаа зориулан орон сууц барив

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-28


     Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын удирдлагууд сумандаа шинээр төгсөж ирэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор Эрүүл мэндийн төвийн хашаанд гурван айлын шинэ орон сууцыг барьжээ. Тус байрыг өнгөрсөн тавдугаар сараас эхлэн барьсан бөгөөд шинэ оны босгон дээр бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн байна. Тус орон сууцыг барихад сумын иргэд хандив босгож, барилгын ажилд эмнэлгийн ажилчид эмчилгээ үйлчилгээнийхээ хажуугаар оролцжээ. Тухайлбал сумын ИТХ, сумын засаг дарга болон гурван аж ахуй нэгж хандив  өгч,  барилгын дотор засалд эмнэлгийн үе үеийн ахмадууд туслалцаа үзүүлжээ. Харин байрны цахилгааны монтажийг сумын гурван иргэн хийж өгсөн байна. 

Гэрэл зургийг: МОНЦАМЭ агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.