Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд ХАБ-ын сургалтад хамрагдлаа

Нүүрс тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд ХАБ-ын сургалтад хамрагдлаа


   “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны газар, Тээвэр авто зам хариуцсан алба, Дотоодын цэргийн 810 дугаар анги хамтран Нүүрс тээврийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Грийн Центр”-т зохион байгууллаа.

   Сургалтаар нүүрс тээврийн замд гарч буй осол зөрчлийн мэдээ судалгаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, амилуулах суурь тусламж, галын аюулгүй ажиллагаа, нүүрс тээврийн хэрэгслийн жолооч гаалийн хяналтын бүсэд ачилтад орох үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа сэдвүүдээр мэдлэг олгов.

   2023 онд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль , Монгол Улсын Засгийн газрын 362-р тогтоолоор нүүрсний борлуулалтыг зөвхөн монголын хөрөнгийн биржээр дамжуулан хил нөхцөлтэйгөөр арилжаалж эхэлсэн бөгөөд уурхайн бүсээс БНХАУ-ын ганц модны боомт хүртэлх тээврийг зохион байгуулах ажлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан эхлүүлснээс хойш дөрөв дэх жилдээ нүүрс тээврийн компанийн төлөөлөлд Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулж байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.