Хятад улс Японы 20 компанид бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглов

Хятад улс Японы 20 компанид бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглов


   Хятад улс “Mitsubishi Shipbuilding” зэрэг Японы 20 компанийг экспортын хяналтын жагсаалтад оруулав. Жагсаалтад хөлөг онгоц, нисэх онгоцны хөдөлгүүр, далайн машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Mitsubishi” компанийн таван салбар, сансар судлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг IHI компанийн зургаан салбар багтсан байна. Түүнээс гадна Японы Үндэсний батлан ​​​​хамгаалахын их сургууль, Сансар судлалын агентлаг зэрэг цэргийн сургалтын байгууллагууд жагсаалтад багтжээ. Дээрх шийдвэрийн дагуу Хятадын экспортлогчид эдгээр компани, байгууллагад хэрэглээний бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглоно. Мөн гадаадад үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүмүүс эдгээр компани, байгууллагад Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн шилжүүлэх, нийлүүлэхийг хоригложээ. Харин зайлшгүй экспортлох шаардлагатай онцгой нөхцөл үүссэн тохиолдолд Худалдааны яамнаас зөвшөөрөл авах ёстой гэдгийг анхааруулсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.