Өмнөд Солонгос улс Иранд сууж буй иргэдээ нэн даруй нутаг буцахыг уриалав
АНУ-ын зүгээс Иран улсад цохилт өгөх магадлал нэмэгдэж байгаатай холбогдуулан Иранд суугаа Өмнөд Солонгосын Элчин сайдын яам тус улсад амьдарч буй иргэдээ аль болох хурдан нутаг буцахыг зөвлөжээ. Элчин сайдын яам вэбсайт дээрээ аюулгүй байдлын мэдэгдэл нийтэлж, Иранд сууж буй иргэдээ яаралтай гарахыг уриалсан байна. Мөн тус улс руу аялахаар төлөвлөж буй хүмүүс аяллаа цуцлахыг анхааруулжээ. Улмаар нөхцөл байдал хурцадсан тохиолдолд агаарын тээврийн нислэгүүд зогсож магадгүй тул яаравчлахыг анхааруулжээ. Өнгөрсөн 20-ны өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хязгаарлагдмал цохилт өгөх талаар бодож байгаагаа мэдэгдсэн. Иран улс цөмийн баяжуулах хөтөлбөрөөсөө татгалзахгүй бол Д.Трампын засаг захиргаа одоогийн дэглэмийг түлхэн унагаах магадлалтай байгаа талаар хэвлэлүүд мөн мэдээлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







