ДЭМБ Хойд Солонгост тавьсан зарим хоригоо цуцлав
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хойд Солонгост тавьсан хоригоосоо хорио цээрийн лабораторийн тоног төхөөрөмжийн худалдааг хасаж буйгаа мэдэгдэв. “Voice of America” радиогийн мэдээлснээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Хойд Солонгосын хориг арга хэмжээний хороо хуралдаж, ДЭМБ-аас ирүүлсэн Хойд Солонгост үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн зарим бүтээгдэхүүнийг хориг арга хэмжээнээс чөлөөлөх хүсэлтийг баталсан байна. Чөлөөлөгдсөн тоног төхөөрөмжид нүүрстөрөгчийн давхар ислийн инкубатор, туршилтын хоолойн центрифуг зэрэг лабораторийн тоног төхөөрөмж, мөн PCR шинжилгээний урвалж, иж бүрдэл зэрэг 20 нэр төрлийн зүйл багтсан байна. Хориг цуцлагдсан хэдий ч хэрэгжилт нь Хойд Солонгосоос хамаарна гэдгийг хэвлэлүүд тэмдэглэж байна.. Тус улс нь хилийн хатуу хяналтаа цуцалсан ч олон улсын хамтын нийгэмлэгийн хүмүүнлэгийн тусламжийг хүлээж авахгүй байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







