“Nestlé” компани зайрмагийн бизнесээс татгалзана
Дэлхийн хамгийн том хүнсний үйлдвэрлэгч болох “Nestlé” компани зайрмагийн бизнесээ зарахаар болсон байна. CNN-ийн мэдээлснээр тус компани нь “Häagen-Dazs”, “Drumstick”, “Mövenpick” зэрэг зайрмагийн зургаан брэндийг эзэмшдэг бөгөөд саяхан уг бизнесээ хамтарсан түнш “Froneri” компанид зарах урьдчилсан хэлэлцээр хийж байгаагаа мэдэгдсэн байна. Зайрмагийн бизнесийг зарах ажлыг “Nestlé”-ийн шинэ гүйцэтгэх захирал Филипп Навратил компанийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд хийж байна. Тэрбээр өнгөрсөн оны есдүгээр сард ажлаа хүлээж авсны дараа 16 мянган хүний бүрэлдэхүүнтэй бүтцэд өөрчлөлт хийж эхэлсэн юм. Ингэхдээ жил тутмын орлогын тайлангийн мэдээлэлд үндэслэн кофе, гэрийн тэжээвэр амьтдын хоол тэжээл, хүнсний үйлдвэрлэл гэсэн үндсэн бизнест анхаарлаа хандуулах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Зайрмагийн бизнесээс татгалзах шийдвэр гаргасан нь уг бүтээгдэхүүний өвөрмөц чанараас үүдэлтэй. Зайрмаг нь улирлын чанартай тул хөлдөөж түгээх ажиллагаа нь хангамжийн сүлжээг бий болгох, хадгалахад ихээхэн зардал шаарддаг. “Nestlé” компанийн зайрмагийн бизнес одоогоор Канад, Чили, Перу, Малайз, Хятад, Тайланд зэрэг орнуудад жилд ойролцоогоор 1 тэрбум швейцар франкын борлуулалт хийдэг аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







