Хятад улс бизнес эрхлэгчдээ Японд айлчлахыг хориглов
Хятад улс бизнес эрхлэгчдээ Японд айлчлахыг хориглож, Япон руу хийх бизнесийн аялал нь ирээдүйд бизнес эрхлэгчдэд төвөг учруулж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. Дээрх шийдвэрийг Японы ерөнхий сайд Такаичи Санаэгийн удирдсан Либерал Ардчилсан Нам сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахын өмнөхөн гаргажээ. Ингэснээр хоёр улсын эдийн засгийн солилцоог бүрэн зогсоохгүй ч эрс хязгаарлах төлөвтэй байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хоёр улсын хооронд үл ойлголцол бий болсны дараа Хятад улс иргэдээ Япон руу аялахгүй байх зөвлөмж гаргасан хэдий ч Хятадын бизнес эрхлэгчид Японд болсон “Semicon Japan” хагас дамжуулагчийн үзэсгэлэнд оролцох зэргээр эдийн засгийн харилцаагаа хэвийн үргэлжлүүлсээр байсан юм. Тайваньд онцгой нөхцөл үүссэн үед хөндлөнгөөс оролцох тухай Японы ерөнхий сайд Такачи Санаэгийн хэлсэн үгнээс үүдэлтэй хоёр улсын үл ойлголцлыг нэн даруй шийдвэрлэх боломж бага гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, улс төрийн сууриа бэхжүүлсэн тул Т.Санаэ хэлсэн үгнээсээ ухрахгүй байх магадлалтай. Тэрбээр "Бид Хятадтай үргэлжлүүлэн харилцах болно. Гэхдээ үндэсний ашиг сонирхлын үүднээс тайван замаар, зохих ёсоор хариу үйлдэл үзүүлнэ" гэж мэдэгдсэн юм. Улмаар Япон улсын зүгээс яриа хэлэлцээ хийх үүд хаалга нээлттэй гэж мэдэгдсэн боловч Хятад тодорхой хариу өгөөгүй байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







