Польш: Есөн настай хүү Рубикийн шоог хамгийн хурдан эвлүүлж дээд амжилт тогтоов
Есөн настай польш хүү Рубикийн шоог 2.76 секундэд эвлүүлж дэлхийн дээд амжилт тогтоов. Дэлхийн рубик шооны холбоо (WCA)-ны мэдээлснээр есөн настай Теодор Сейдер Польш улсын Гданьск хотод болсон тэмцээнд оролцож, 3x3x3 шоог 2.76 секундэд эвлүүлж дуусгасан бөгөөд энэ нь өнгөрсөн жил Хятадын дунд сургуулийн сурагч Гэн Шуаны тогтоосон 3.05 секундын дээд амжилтыг эвдсэн үзүүлэлт болжээ. Польш улсаас өмнө нь энэ төрөлд хэд хэдэн дэлхийн аварга төрж байсан юм. Т.Сейдер мөн 2023 онд 2x2x2 шоог 0.43 секундэд гүйцээж дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ. Стандарт 3x3x3 шооны төрөлд 3 секундыг хүний гүйцэтгэж чадах дээд хязгаар гэж үздэг байв. Гэтэл энэ амжилтыг есөн настай хүү эвдсэн нь мэргэжлийн хүмүүсийг гайхшруулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







