Ж.Мейр: Сансарт нисэхдээ охиныхоо чихмэл тоглоомыг авч явна
АНУ-ын сансрын нисэгч эмэгтэй, 48 настай Жессика Мейр тэргүүтэй багийн дөрвөн гишүүн маргааш Флорида мужийн Канаверал станцаас “SpaceX Falcon 9” хөлгөөр Олон улсын сансрын станц руу хөөрнө гэж AFP агентлаг мэдээлэв. Тэд уг станцад томилогдсон шинэ баг бөгөөд эрүүл мэндийн асуудлаас болж сарын өмнө буцаж ирсэн 11 дүгээр багийн нисэгчдийг орлох юм. Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Мейр сансрын уудамд аялахдаа гурван настай охиныхоо хоёр чихмэл тоглоомын нэгийг авч явна гэдгээ хэлсэн байна. Тэрбээр “Охиноосоо удаан хугацаагаар хол байх амаргүй. Чихмэл туулай охиныг минь орлож надтай хамт сансарт аялах юм. Охин минь ээжийгээ их санах ч, өсөж том болсон хойноо ээж нь гавьяат үйлс бүтээж явсныг ойлгох биз ээ” гэсэн байна. Ж.Мейр бол далайн биологич, физиологич мэргэжилтэй, 2019-2020 онд Олон улсын сансрын станцад нислэгийн инженерээр ажилласан анхны эмэгтэй нисгэгч билээ. Тэрбээр сансрын аяллаас ирээд охиноо төрүүлж, гурван нас хүргээд мэргэжлийн ажилдаа дахин шамдаж эхэлжээ. Энэ удаагийн аялал найман сар орчим үргэлжлэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







