АНУ: Украины дайныг зогсоож, ерөнхийлөгчийн сонгууль явуулна
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа Украины дайныг ирэх гуравдугаар сард зогсоож, тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль явуулах төлөвлөгөө танилцуулсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. 2019 онд сонгогдсон Украины ерөнхийлөгчийн таван жилийн бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусаж, мөн оны гуравдугаар сард сонгууль явуулах ёстой байв. Гэвч Оросын довтолгооны улмаас сонгуулийг Үндсэн хуулийн дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Харин Украины Засгийн газар АНУ-ын дээрх мэдэгдлийг няцааж "АНУ болон бусад холбоотнууд манай аюулгүй байдлыг баталгаажуулах хүртэл бид ямар ч тохиролцоо хийхгүй” гэжээ. Мөн В.Зеленский "АНУ зун эхлэхээс өмнө дайныг дуусгахыг хоёр талд санал болгосон” гэсэн байна. Мөн энэ оны 11 дүгээр сард завсрын сонгууль явуулах ёстой АНУ дотоодын улс төрийн шалтгааны улмаас дайныг зогсоохыг яарч байна гэж үзэж байгаагаа тэрбээр дурджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







