Бельги: Санамсаргүй халбага залгисан эмэгтэйд юу тохиолдов?

Бельги: Санамсаргүй халбага залгисан эмэгтэйд юу тохиолдов?


   Бельги улсын иргэн Рейми Амелинкс хэмээх эмэгтэй халбагаар тараг идэж суух үед нохой нь гэнэт түүн рүү цоройход цочсондоо халбагаа залгиж орхижээ. Энэ тухайд тэрбээр "Би амандаа халбага зуугаад утсаараа мессэж бичиж байсан. Гэнэт нохой минь над руу үсрэхэд цочоод толгойгоо хойш савлахад халбага хоолойд гацаж орхисон. Гараараа татаж гаргах гэж оролдсон боловч гарч ирсэнгүй, нэг мэдэхэд залгигдсан байлаа” гэжээ. Удалгүй түүний бие тавгүйрхэж, зовуурь мэдэгдсэн тул эмнэлэгт хандсан байна. Рентген зураг авахуулахад, ходоодонд нь босоо байрлалтай 17 см урт халбага байгаа нь тодорхой харагдсан бөгөөд эмч нар даруй хагалгаа хийж авсан байна. Рейми Амелинкс уг халбагыг дурсгал болгон хадгалахаар шийдсэн гэдгээ хэлжээ. Мэс засалд орсны маргааш өдөр тэрбээр ердийнхөөрөө ажилдаа очиж хамт олондоо хэлсэн боловч хүмүүс итгээгүй тул рентген зургаа харуулж, улмаар уг зургаа цахим орчинд хуваалцжээ


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.