Хятадын шүүх Канадын иргэнд оноосон цаазын ялыг хүчингүй болгов
Хятадын Ардын дээд шүүх хар тамхины наймаа хийсэн хэргээр яллагдсан Канадын иргэн Роберт Ллойд Шелленбергт анхан шатны шүүхээс оноосон цаазаар авах ялыг хүчингүй болгов. Уг шийдвэрийг Канадын ерөнхий сайд Марк Карни өнгөрсөн сард Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй уулзсаны дараа гаргасан бөгөөд мэргэжилтнүүд үүнийг хоёр улсын харилцаа сайжирсны илрэл хэмээн тайлбарлаж байна. 2014 онд Хятадаас Австрали руу 222 кг метамфетамин хууль бусаар гаргахыг завдсан хэргээр баривчлагдсан түүнд 2016 оны 11 дүгээр сард болсон шүүх хурлаар 15 жилийн хорих ял оноож, эд хөрөнгийг нь хураах шийдвэр гаргаад байсан юм. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөн байсан гэж үзэн хэргийг дахин авч хэлэлцэхийг даалгасан. Улмаар 2019 оны нэгдүгээр сард дахин шүүх хурал хийж, цаазаар авах ял оноожээ. Үүний дараа давж заалдах шатны шүүх цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн бөгөөд ялыг Ардын дээд шүүх батлах ёстой байв. Харин саяхан Канадын ерөнхий сайд тус улсад айлчилж, дээд хэмжээний уулзалт хийн хоёр улс харилцаагаа "стратегийн түншлэл" болгон сэргээсний дараа дээрх шийдвэр гарсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







