Д.Трамп 55 орныг нэгтгэсэн газрын ховор элементийн нэгдэл байгуулав
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа газрын ховор элемент болон ашигт малтмалын хангамжийн сүлжээнд Хятадын монополийг эвдэх зорилготой, 55 улсыг эгнээндээ нэгтгэсэн “Геостратегийн нөөцийн хамтын ажиллагааны форум” (FORGE) нэртэй эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдэл байгуулав. FORGE-д Өмнөд Солонгос, Япон, Австрали зэрэг АНУ-ын уламжлалт холбоотнууд, мөн Хятадын "Нэг бүс-нэг зам" санаачилгад оролцож байсан Өмнөд Ази, Африк, Латин Америкийн хөгжиж буй орнууд нэгдсэн байна. Д.Трамп өнгөрсөн хугацаанд Венесуэлийн ерөнхийлөгч Н.Мадурогийн дэглэмийг түлхэн унагах, Иранд дарамт үзүүлэх зэргээр цэрэг, аюулгүй байдлын салбарт Америк төвтэй дэг журам тогтоохын төлөө ажилласан. Харин одоо түүнийг ашигт малтмалын салбарт мөн ийм алхам хийж эхэллээ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. FORGE форумын нээлтэн дээр АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс "Өнгөрсөн хугацаанд бид эдийн засаг эрдэс баялгаас хэр их хамааралтай болохыг ойлгосон" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







