images

"Ид шидийн орон"-д усан болор хандивлав

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-12-27


     “Ид шидийн орон Хөвсгөл” төсөлд зориулан тус аймгийн “Мөнгөн цаа” шинэ жилийн баяр наадам дээр алмаз зүсэгч Ч.Энхболд засч янзалсан 35 каратын усан болор чулуугаа дуудлага худалдаанд оруулж, мөнгийг нь уг төсөлд хандивлажээ. Усан болор чулууг “Мичид” дэлгүүрийн захирал Д.Очгэрэл нэг сая төгрөгөөр худалдан авч эхнэртээ бэлэглэсэн байна. “Ид шидийн орон Хөвсгөл” төсөл өнгөрөгч 5 дугаар сараас хэрэгжиж одоогийн байдлаар барилгын ажил ид өрнөж буй бөгөөд нутгийн иргэд уг ажлыг дэмжин хандив өргөсөөр байна. Тухайлбал, Хөвсгөлийн “Баянцарам” дэлгүүрийн захирал Энхцэцэг төсөлд нэг сая төгрөг, “Ид шидийн уут” аянд 150 мянган төгрөг, 10 хос эсгий гутал бэлэглэсэн бол тус аймагт өрнүүлсэн “5000” аяны хүрээнд найман сая төгрөгийн санхүүжилт босгожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.