images

10 баримт: Нийслэлийн цаг

Н.Ариунсайхан

10 баримт

2022-12-26


Улаанбаатар хотын төвд Төв шуудангийн барилгын цамхагт байрлах цагийг анх 1999 онд нийслэлийн ойд зориулан “Улаанбаатар” сангийн хөрөнгөөр Английн “Perrot” цагны үйлдвэрийн Герман дахь салбараас нь худалдан авч суурилуулсан түүхтэй. 

1. Цагны бүтэн засвар үйлчилгээг 10 жилд нэг удаа хийдэг ажээ. Анх авчирсан үеэс эхлэн “Гэрэлтүүлэг чимэглэл” компани цагны ашиглалт, хэвийн ажиллагааг нь хангаж, засвар үйлчилгээг нь хариуцаж байна.

2. Харин жилд нэг удаа өвлийн дулаалгыг хийж, тоос шороог нь цэвэрлэн механик хөдөлгүүрийг нь тосолдог аж.

3. Бүтэн нэг жилийн засвар үйлчилгээнийх нь төсөвт өртөг 19 сая.

4. Төв шуудангийн барилгын цамхагт нийт гурван цаг бийн нэг нь 100 ламптай байв.

5. Энэ оны 11 дүгээр сард цагны ээлжит урсгал засварыг хийж, лампуудыг нь лед гэрлээр сольжээ.

6. Нэг цагны тойргийн хэмжээ 5 метр бөгөөд жин нь 100 килограмм. 

7. Цагны доторх тусгай зориулалтын лед гэрэл 5 ватт буюу маш бага гүйдлээр ажиллана.

8. Цагны дотор талд 2-3 удирдлагын хянах самбартай бөгөөд ганцхан удирдлагын түлхүүрээр тэр цагийг зогсоож, явуулдаг.

9. Сард зургаан удаа тусгай хуваарийн дагуу цахилгаанчин, инженер нийлсэн дөрвөн хүн дотор нь орж бүрэн бүтэн байдлыг шалгадаг ажээ. 

10. Цагны ашиглалтын хугацаа үндсэндээ дууссан тул механизмуудыг бүтэн задлах үйлчилгээ хийх шаардлагатай болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.