images

10 баримт: Лувсандамбын Цэрэнжанхар

Б.Бадамзул

10 баримт

2022-12-26


1. Л.Цэрэнжанхар нь Монголын сагсан бөмбөгийн анхны шигшээ багийн гишүүн, “Алдар” нийгэмлэгийн тамирчин байв.

2. Тэрээр 1960-аад онд Монголын хамгийн анхны цагираг дээр тохож довтолсон тамирчдын нэг юм.

3. Түүний аавыг “гозгор” Лувсандамба гэдэг байсан тул ургийн овгоо “Гозгорынхон” хэмээн авчээ.

4. Л.Цэрэнжанхар бээр 190 см өндөр хүн байв.

5. Эхнэр Борхүү нь Монголын анхны гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин, 184 см өндөр хүн байжээ.

6. Тэдний хүү Ц.Шаравжамц Гавьяат тамирчин цол хүртсэн сагсан бөмбөгийн анхны тамирчин юм.

7. Харин ач хүү Ш.Энхийн-Од нь Монголоос анх удаа АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн багт тоглож буй тамирчин юм.

8. Монголд Л.Цэрэнжанхар нэртэй ганц хүн тэр байв.

9. Түүний том хүү Будын охин Рэнцэнхорлоо хөлийнхөө уртаар дэлхийд хоёрдугаарт ордог. Тэрбээр 2.07 метр өндөр бөгөөд 1.3 метр урт хөлтэй.

10. Л.Цэрэнжанхар 2012 онд Монголын сагсан бөмбөгийн холбоо үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойгоор Ахмадын зөвлөлтэй хамтран зохион байгуулсан тэмцээнд “Хүрээний хашрууд” ахмадын багаа ахалж, дасгалжуулан орсноор дэд байр эзэлж байжээ.

          

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.