images

Шивээхүрэн боомт цахилгааны шугамд бүрэн холбогдов

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-12-26


     Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын “Морин заг” суурьшлын бүсийг цахилгаан дамжуулах сүлжээнд бүрэн холбожээ. Уг суурьшлын бүсэд 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж 300 гаруй иргэн амьдардаг аж. Цар тахлын улмаас уг боомтын үйл ажиллагаа зогсонги байдалд орсныг сэргээж, тэнд ажиллаж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/04кВ-ын чадалтай дэд өртөө, 0,4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулсан байна. Тус ажлыг “Умардын эрчим инженеринг” компани  хийж гүйцэтгэн хүлээлгэн өгчээ. Цаашид уг бүсэд зогсоол, хогийн цэг, сүүдрэвч, нийтийн бие засах газар зэргийг орон нутгийн хөрөнгөөр тохижуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.