Хятад: Хүргэлтийн үйлчилгээ хийдэг залуу өрөө төлөөд нэг сая гаруй юань хурааж чаджээ

Хятад: Хүргэлтийн үйлчилгээ хийдэг залуу өрөө төлөөд нэг сая гаруй юань хурааж чаджээ


   Хятадын Шанхай хотын оршин суугч, хүргэлтийн үйлчилгээ хийдэг 25 настай Жан Сюэчян хэмээх залуу саяхан олон нийтийн сүлжээгээр орлогынхоо дэлгэрэнгүй мэдээллийг дэлгэсэн байна. Тэрбээр зөвхөн энэ ажлаараа сүүлийн таван жилийн хугацаанд нийт 1,4 сая юань олсон бөгөөд үүнээс 1,12 сая юанийг хурааж хадгаламждаа хийсэн байна. Жан анх төрсөн нутаг Фүжянь мужид найзынхаа хамт ресторан ажиллуулж эхэлсэн ч бүтэлгүйтэж, 50 мянган юанийн өрөнд орсон тул өрөө төлөхөөр 2020 онд Шанхайд ирж хүргэгчээр ажиллаж эхэлсэн байна. Ингээд зогсоо зайгүй хөдөлмөрлөж, долоо хоногт нэг ч өдөр амрахгүйгээр, өдөрт дунджаар 13 цаг ажиллажээ. Түүний ажилладаг хүргэлтийн төвийн менежер "Жан чимээгүй бөгөөд шаргуу ажилладаг. Энэ хөдөлмөрч залууг алхаж байхыг хараагүй, байнга гүйж явдаг. Манай салбарт хүн хэдий чинээ их хөдөлмөрлөнө, төдий чинээ их мөнгө олдог" гэжээ. Жан олсон орлогоо сайтар хэмнэж, зайлшгүй хэрэгцээнээс өөр зүйлд мөнгө үрдэггүй, сүүлийн таван жилийн хугацаанд мотоциклоороо нийт 324,000 км зам туулж, сард 300 гаруй захиалга хүргэжээ. Тэрбээр ирэх оны эхний хагаст Шанхай хотод ресторан нээхээр төлөвлөж байгаагаа хэлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.