Хятад эхнэр нөхөр хоёрын дундаас төрсөн хүүхэд европ төрхтэй байсны учир юу байв?
Европ төрхтэй хятад охин Гуо Жиан

Хятад эхнэр нөхөр хоёрын дундаас төрсөн хүүхэд европ төрхтэй байсны учир юу байв?


   Хятадын Жянсу мужийн иргэн Ян овогтын эхнэр 2022 оны тавдугаар сард нярайлж охин төрүүлжээ. Гэтэл хятад эхнэр, нөхөр хоёрын дундаас төрсөн хэр нь охин шаргал үстэй, цэнхэр нүдтэй, европ төрхтэй байсан тул тэд хүүхдээ солигдсон хэмээн үзэж эмнэлэгт хандан генетикийн шинжилгээ хийлгэсэн байна. Ингэхэд охин нь яах аргагүй тэдний хүүхэд мөн болохыг баталжээ. Гайхсан эхнэр, нөхөр хоёр гэр бүлийн ургийн бичгээ судалж үзэхэд элэнц өвөө нь орос хүн байсан болох нь илэрсэн байна. Орос үндэстэн өвөө нь Хэнань мужийн хятад эмэгтэйтэй гэрлэн тус нутагт суурьшин амьдарч байгаад 1985 онд өөд болсон аж. Охин анх мэндлэхдээ жирийн ази төрхтэй хүүхэд байсан хэдий ч найман сартайгаасаа эхлэн нүд нь цэнхэр болж, улмаар нэг нас хүрэхэд буржгар шаргал үстэй, дэрвэгэр урт сормуустай охин болжээ. Ян овогт “Миний хувьд ураг удмаа олж мэдсэн минь сайхан хэрэг. Охины минь гадаад төрх чухал биш. Хамгийн гол нь эрүүл, аз жаргалтай өсгөж хүмүүжүүлэх ёстой” гэжээ. Охин өнгөрсөн есдүгээр сараас цэцэрлэгт явж байгаа бөгөөд гадаад төрхөөрөө хүмүүсийн хайрыг татсан сэргэлэн цовоо хүүхэд болон хүмүүжиж байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.