ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа

ЭТТ: 448 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжааллаа


   "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан гурван удаагийн арилжаагаар 19.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 448 мянган тонн эрчим нүүрс хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Үүнд, Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 128 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн тутмыг 43.90 доллароор арилжаалж 5.6 сая долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийлээ. Мөн Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй 256 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн тутмыг 43.90 доллароор арилжаалж 11.2 сая долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийлээ. Түүнчлэн, Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлтэй 64 мянган тонн эрчим хүчний нүүрс тонн тутмыг 43.90 доллароор арилжаалж 2.8 сая долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийлээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.