Жүжигчин Рэнэ Зэллвэгэрийн хөшөөг босгожээ

Жүжигчин Рэнэ Зэллвэгэрийн хөшөөг босгожээ


   "Брижит Жонсын өдрийн тэмдэглэл" кинонд тоглож олны танил болсон жүжигчин Рэнэ Зэллвэгэрийн хөшөөг Английн Лондон хотын төвд босгожээ. BBC агентлагийн мэдээлснээр, Р.Зэллвэгэр Лэйстер талбайд болсон хөшөөний нээлтийн ёслолд оролцож, хамгийн хайртай дүрийнх нь дурсгалыг мөнхжүүлсэнд маш их талархаж буйгаа илэрхийлээд "Хөшөө хайр татам, надаас илүү хөөрхөн болжээ” гэсэн байна. "Брижит Жонсын өдрийн тэмдэглэл" киног Хэлэн Филдинг найруулж 2001 онд дэлгэцэнд гаргасан бөгөөд гарсан цагаасаа олны талархал хүлээж, дэлхий даяар алдаршсан юм. Киноны дүрийн тухайд Р.Зэллвэгэр "Хүнлэг сэтгэл бол Брижит Жонсын гол чанар бөгөөд олны хайр талархал хүлээсэн нууц нь ч үүнд бий” гэжээ. Мөн BBC агентлаг "Уг кино Их Британи, Ирландын түүхэн дэх хамгийн өндөр орлоготой романтик инээдмийн кино болсон" гэж дүгнэсэн байна. Жүжигчин Р.Зэллвэгэр нь 1992 онд гарсан "Killer Instinct" телевизийн кинонд анхны дүрээ бүтээсэн бөгөөд 2020 оны "Judy" кинонд тоглож 77 дахь удаагийн "Алтан бөмбөрцөг" шагнал, мөн "Оскар"-ын Шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.