Их Британи: Алдартай дуучин хүний амь аврав

Их Британи: Алдартай дуучин хүний амь аврав


   Их Британийн алдартай поп дуучин Мэтт Жонсон амиа хорлох гэж байсан хүнийг аварчээ. “Daily Mail сонины мэдээлснээр М.Жонсон машинаа жолоодон явж байхдаа гүүрнээс дүүжлэгдсэн хүнийг олж харсан байна. Тэр даруй машинаа доор нь байрлуулаад бууж иртэл 20 орчим секундийн дараа нөгөө хүн машин дээр нь унаж онцын бэртэл гэмтэлгүй амьд гарсан байна. Удалгүй цагдаа, эмнэлгийн түргэн тусламж, аврах ангийнхан хэргийн газарт ирж, уг эрийг авч явжээ. Багахан хугацаа алдсан бол тэрбээр цардмал зам дээр унах байв. М.Жонсон энэ тухайгаа цахим сүлжээнд хуваалцаж, эрчүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр "Тэр хүнд юу тохиолдсоныг мэдэхгүй. Гэхдээ тийм сонголт хийснээр хөл гараа хугалж, бүр амь насаа ч алдаж болох байсан. Азаар тийм муу зүйл болсонгүй” гэжээ. Мөн машиных нь дээвэр хонхойж гэмтсэн ч хүний амь аварсандаа сэтгэл өөдрөг байгаагаа хэлсэн байна. Цахим хэрэглэгчид түүний үйлдлийг магтан сайшааж, онлайнаар хандив цуглуулан машины засварын мөнгө босгох санал хүртэл гаргасан ч М.Жонсон татгалзжээ. М.Жонсон хүүхэд байхдаа "Les Misérables" кинонд тоглож, 2002 онд 16 настайдаа ITV телевизийн "Popstar: The Rivals" хит шоунд оролцож нийтэд алдартай болсон юм. Дараа нь тэрбээр "One True Voice" хөвгүүдийн хамтлагт элсэн ая зохиож, гоцлон дуулж, акустик гитар тоглох болсон бөгөөд энэ амжилтаараа “Spotify дээр 250 сая гаруй хандалт авсан билээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.