Наполеоны энгэрийн зүүлт 4.5 сая ам.доллароор зарагджээ
Ватерлоогийн тулалдааны үеэр Францын хаан I Наполеон Бонапартын (1769-1821) алдсан алмазан шигтгээтэй энгэрийн зүүлт Швейцарын Женев хотод болсон “Sotheby's” дуудлага худалдаагаар 4.5 сая ам.доллароор зарагдсан тухай “The Associated Press” агентлаг мэдээлэв. Дуудлага худалдааг зохион байгуулагч уг зүүлтийн талаар тайлбарлахдаа "Энэхүү түүхэн бөгөөд үнэт эдлэл нь Наполеон Бонапартын одоогийн Бельги улсын Ватерлоод авч очсон хувийн эд зүйлсийн нэг байв. Улмаар 1815 онд Ватерлоогийн тулалдаанд ялагдаад ухарч явахад сүйх тэрэг нь намагт суусан тул үнэт эдлэлээ орхиж явсан” гэжээ. Ватерлоогийн тулалдааны дараа уг зүүлт Пруссын эзэн хаан Фредерик Уильямд олз болж очсон түүхтэй. Дуудлага худалдаанд мөн 1804 онд хаан ширээнд суух ёслолын үеэр Наполеоны зүүж байсан 132 каратын ногоон маргад эрдэнийн гоёл орж 838 мянган швейцар франкаар зарагдсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







