Туурвисан ном болгон нь олон улсын шагнал хүртдэг Энн Эпплбаум гэж хэн бэ?

Туурвисан ном болгон нь олон улсын шагнал хүртдэг Энн Эпплбаум гэж хэн бэ?


   Америкийн түүхч, сэтгүүлч Энн Эпплбаум бол ардчилал ба авторитаризмын чиглэлээр голлон бичдэг, дэлхийд танигдсан судлаач, зохиолч юм. Тэрбээр Йелийн их сургуульд түүх, уран зохиолын чиглэлээр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургууль, Оксфордын их сургуульд улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Одоо Жон Хопкинсын нэрэмжит Олон улсын судалгааны сургууль (SAIS) болон “SNF Agora” хүрээлэнд судлаачаар ажиллаж байна. Өмнө нь “The Washington Post” болон “The Atlantic” сонинд тоймчоор ажиллаж байжээ. Сталины хорих лагерийн бодит байдлыг хамгийн бодитоор харуулсан гэж үздэг "Gulag: A History" (2003) ном нь дэлхийн хамгийн нэр хүндтэй сэтгүүл зүй, утга зохиолын шагнал болох 2004 оны Пулитцерийн шагналыг хүртсэн бол дараагийн бүтээл "Iron Curtain" (2012) ном нь ЗХУ Зүүн Европт тоталитаризмыг хэрхэн хэрэгжүүлснийг өгүүлсэн бөгөөд энэ номоороо Кундиллийн шагнал, Их Британийн эзэн хааны хүрээлэнгийн хүндэт медаль хүртэж байсан аж. Сталины үед Украинд болсон өлсгөлөнгийн тухай өгүүлсэн "Red Famine" (2017) бүтээл нь түүнд олон улсын улс төрийн номын хамгийн нэр хүндтэй шагнал Лионель Гелберийн шагнал, Их Британийн утга зохиолын Дафф Куперийн шагналыг авч иржээ. Харин хамгийн сүүлд туурвисан “Autocracy, Inc” (2025) бүтээлдээ тэрбээр Хятад, Орос, Ираны авторитар дэглэмийн үндэстэн дамнасан сүлжээг хувьцаат компанитай зүйрлэж, XXI зууны авторитар дэглэмүүд ардчиллын хүрээнд хэрхэн ажилладагийг өгүүлсэн байна. Энэ бүтээл нь гарсан даруйдаа гадаадын 25 хэлээр орчуулагдсан бөгөөд мэргэжилтнүүд түүнийг “Либерал ардчиллын хямралыг хамгийн тодорхой оношилсон бүтээл" хэмээн үнэлжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.