Украин: Анжелина Жолид үйлчилж байсан жолоочийг цэрэгт албадан татжээ

Украин: Анжелина Жолид үйлчилж байсан жолоочийг цэрэгт албадан татжээ


    Холливүүдийн жүжигчин Анжелина Жоли хүмүүнлэгийн хөтөлбөрийнхөө хүрээнд, Оросын довтолгоонд ихээр өртсөн Украины Херсон хотод саяхан айлчилсан билээ. Тэрбээр цэргийн хамгаалалтын хувцас өмсөж, нутгийн жолооч, бие хамгаалагчийн хамт явсан юм. Гэтэл тэднийг шалган нэвтрүүлэх цэгээр өнгөрөх үед Украины цэрэг татлагын ажилтан А.Жолигийн жолоочид цэрэг татлагын зарлан дуудах хуудас гардуулаад, цэргээс чөлөөлсөн тухай баримт бичиггүй явсан гэх шалтгаанаар албадан авч явсан бөгөөд нэрт жүжигчин үүнд ихэд цочирдсон тухайгаа хэлсэн байна. Оросын ТАСС агентлагийн мэдээлснээр А.Жоли энэ явдлын дараа Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, сайхь эрийг цэргээс чөлөөлөхийг хүссэн аж. Түүний энэ хүсэлт биелсэн эсэх нь одоогоор тодорхойгүй байна. А.Жоли Орос, Украины дайны эхэн үе буюу 2022 оны тавдугаар сард Львов хотод гэнэт айлчилж, сайн дурын ажилтнууд болон хүүхдүүдтэй уулзаж байсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.