“Miss Earth”: Украины гоо бүсгүй тайзан дээр бүдэрсэн ч дэд байр эзлэв

“Miss Earth”: Украины гоо бүсгүй тайзан дээр бүдэрсэн ч дэд байр эзлэв


   Филиппиний Манила хотод болсон Miss Earth” дэлхийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Чех улсын төлөөлөл Натали Пушкинова тэргүүн байр, Украины мисс Мария Желязкова дэд байр эзэлжээ. Хөтлөгч тайзан дээр М.Желязковаг танилцуулахад тэрбээр инээмсэглэн алхсаар үзэгчдийн өмнө гарч ирэхдээ хөл алдан унах дөхсөн боловч маш хурдан тэнцвэрээ олж үргэлжлүүлэн алхахад үзэгчид алга ташин халуун дотноор угтан авчээ. Хөтлөгч "М.Желязкова зөвхөн гоо сайхан төрхөөрөө өрсөлдөх гэсэн төдийгүй эх орныхоо төлөө энд ирсэн юм. Тэрбээр дайнд сүйдсэн улс орныхоо батлан хамгаалах үйлсэд зориулж хандив цуглуулах зорилготой ирсэн” хэмээн зарлажээ. Украин бүсгүй тэмцээний дараа Инстаграм хуудсан дээрээ "Би дэд байранд орсондоо маш их баяртай байна. Олон сайхан бүсгүйчүүдтэй өрсөлдөж эх орныхоо далбааг мандуулсандаа баярлавч баршгүй" гэжээ. Улмаар Одесса хотын гоо бүсгүйн тэмцээнээс эхлээд Украины мисс, Дэлхийн миссийн тэмцээн хүртэл амаргүй зам туулж, энэ бүхэнд эх орныхоо нэрийг өндөрт өргөж чадсандаа бахархаж буйгаа хэлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.