Буриадын лам нар Санкт-Петербург хотод барьж буй шинэ сүмийг аравнайлав
Гэрэл зураг © www.burunen.ru

Буриадын лам нар Санкт-Петербург хотод барьж буй шинэ сүмийг аравнайлав


  1915 онд Оросын Санкт-Петербург хотод монголчуудын хөрөнгөөр байгуулсан шарын шашны Гүнзэчойнэй буюу Дүйнхорын дацангийн 110 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд тус хотод Буддын шашны сургалтын төв, мөргөлийн сүм байгуулж байгаа билээ. Санкт-Петербург хотын захиргаанаас Коломяга дүүрэгт хугацаагүй олгосон газарт байгуулж буй уг төвийг Оросын Буриадын сүм хийдийн лам нар өчигдөр аравнайллаа. Төвийн газар болон барилгыг аравнайлах ёслолд ОХУ-ын Буддын шашны тэргүүн лам нар, Санкт-Петербургийн санваартан, сүсэгтнүүдээс гадна Өмнөд Энэтхэгийн Бэрээвэн хийдийн Гоман дацангийн да лам Жигмэджамц оролцжээ. Лам нар гай барцдыг зайлуулах, барилгын ажлыг хурдан түргэн бүтээх, Бурхан Шагжамүнийн сургаал улам бүр түгэн дэлгэрэхийн ерөөл уншиж, зохих зан үйлийг гүйцэтгэсэн байна. Уг цогцолборыг  Санкт-Петербург хотын Дүйнхорын дацангийн хамба Буда Бадмаевын санаачилгаар, сүсэгтэн олны хандиваар санхүүжүүлэн байгуулж буй бөгөөд барилгын зургийг ОХУ-ын Архитекторчдын холбооны гишүүн Роман Чильчигашев гүйцэтгэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.