АНУ: Лабораториос алдагдсан сармагчныг буудаж хөнөөжээ

АНУ: Лабораториос алдагдсан сармагчныг буудаж хөнөөжээ


   АНУ-д лабораторийн туршилтын сармагчнуудыг тээвэрлэж явсан ачааны машин осолдсоноор зугтсан сармагчнуудын нэгийг Миссисипи мужийн Хайдельберг хотын иргэн Жессика Фергюсон гэх эмэгтэй буудаж хөнөөсөн байна. Хашаан дотор тоглож байсан хүү нь сармагчин харсан тухайгаа ээждээ хэлэхэд Ж.Фергюсон даруй буугаа сумлаж 60 футын зайнаас буудаж устгажээ. Алдагдсан сармагчин вирус тээгч болохыг сонссон тул аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авсан гэдгээ тэрбээр хэлээд "Хэн ч байсан үр хүүхдээ хамгаалахын тулд ийм шийдвэртэй алхам хийнэ" гэжээ. Ж.Фергюсон 4-16 насны таван хүүхэдтэй аж. Машин осолдож сармагчнууд зугатсаны дараа холбогдох байгууллагууд тэднийг вирус тээж буй эсэх талаар өөр өөр байр суурь илэрхийлсэн нь түгшүүрийг улам нэмэгдүүлсэн юм. Сармагчнууд гепатит С болон бусад вирусын халдвартай бөгөөд хүнд ойртвол эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллага анхааруулж байв. Харин Тулейн их сургууль үүнийг үгүйсгэж, ачааны машинд байсан бүх сармагчныг шинжилгээнд хамруулахад вирусгүй болох нь тогтоогдсон хэмээн мэдэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.