Хятад эр асар үнэтэй алтан соруулаа алдаад олж авчээ

Хятад эр асар үнэтэй алтан соруулаа алдаад олж авчээ


   Хятадын Жэжян мужийн оршин суугч Шоу хэмээх эр өөрөө урласан 17 мянган долларын үнэтэй алтан соруулаа алдаад олж авсан тухай Хонгконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тэрбээр цахилгаан дугуй хөлөглөн гэр лүүгээ харьж явахдаа өмднийхөө халаасанд хийсэн алтан соруулаа гээсэн бөгөөд явсан замаараа эргэж хайгаад олоогүй тул цагдаад мэдэгджээ. Шоу соруулаа хийхэд 100 мянга орчим юань зарцуулсан гэдгээ хэлсэн байна. Мэдээлэл хүлээж авсан цагдаагийн албан хаагч түүний явсан замаар хайсаар 100 грамм жинтэй алтан соруулыг явган хүний зам дээрээс олсон байна. Сүүлийн 10 жилийн турш алт цуглуулж байгаа гэх Шоу "Би хамгийн дуртай сүүтэй цайгаа энэ соруулаар уудаг. Бас үүнээс гадна мөнгөн соруул бий" гэжээ. Цахим хэрэглэгчид түүний явдлыг шүүмжилж, “Алтан соруулаар цай уудаг хүн цахилгаан дугуй унадаг нь хачирхалтай” гэх мэт сэтгэгдэл үлдээсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.