АНУ: Лабораторийн сармагчнууд тээвэрлэж явсан автомашин осолджээ
АНУ-д лабораторид туршилтад оруулж байсан, вирус тээгч 24 сармагчин тээвэрлэж явсан ачааны машин хурдны зам дээр осолдож, сармагчнууд бүхээгнээс гарч зугтсан тухай “The Guardian” сонин мэдээлэв. Ачааны автомашин Луизиана мужийн Нью Орлеанс дахь Тулейн их сургуулийн лабораториос Флорида мужийн өөр нэг судалгааны байгууламж руу зөөвөрлөж явсан ажээ. Сармагчнууд нь гепатит С, коронавирус (COVID-19), герпес зэрэг хэд хэдэн вирусээр халдварлагдсан бөгөөд хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэх мэдээлэл гараад байна. Түүнээс гадна ойролцоогоор 18 кг жинтэй, түрэмгий догшин зантай болохыг тэмдэглэж, хүмүүсийг тэдэнд ойртохоос зайлсхийж, харсан даруйдаа мэдээлэл өгөхийг уриалсан байна. Харин Тулейн их сургууль сармагчнууд халдвар тараахгүй, жирийн иргэд айж болгоомжлох явдалгүй гэдгийг хэлжээ. Харин тээвэрлэлт хариуцсан хамгаалалтын алба нийт 23 сармагчныг олж устгасан, үлдсэн нэгийг нь эрэн хайж байгаа тухай мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







