Франц: Луврын музейд халдсан хэргийн хоёр сэжигтнийг баривчилжээ

Франц: Луврын музейд халдсан хэргийн хоёр сэжигтнийг баривчилжээ


   Луврын музейд нэвтэрч үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийн хоёрыг баривчилсан тухай “Le Parisien” сонин мэдээлэв. Тэднийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулан хулгай хийсэн хэрэгт буруутган шалгаж эхлээд байгаа аж. Цагдаагийн байгууллага сэжигтнүүдийн нэгийг Алжир руу зугтахыг завдаж байгаа тухай мэдээлэл авч, мэдээллийн мөрөөр шуурхай ажиллан Шарль дө Голлийн нисэх онгоцны буудал дээр саатуулжээ. Харин нөгөө сэжигтнийг Парис хотоос баривчилсан бөгөөд тэд 30 орчим настай, нэг нь Францын иргэн, нөгөө нь Франц-Алжирын давхар иргэншилтэй, хоёулаа өмнө нь хулгайн хэргээр ял эдэлж байсан байна. Хулгайч нар өнгөрсөн 19-ний өглөө Луврын музейн "Аполло" галерейд нэвтэрч, долоон минутын дотор найман ширхэг үнэт эдлэл хулгайлсан юм. Цагдаа нар хэргийн газраас 150 гаруй нотлох баримт олж авсан бөгөөд ДНХ-ийн шинжилгээ нь сэжигтнүүдийг баривчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ мөрдөн байцаагчид музейн нэг ажилтныг энэ хэрэгт холбогдуулан шалгаж эхлээд байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.