АНУ: Армийн цэргүүдийн тасалдсан цалинг хувиасаа олгосон хүн хэн байв?

АНУ: Армийн цэргүүдийн тасалдсан цалинг хувиасаа олгосон хүн хэн байв?


   АНУ-ын иргэн, тэрбумтан Тимоти Меллон холбооны засгийн газрын үйл ажиллагааны доголдлоос болж цалин нь тасалдаад байсан цэргийн албан хаагчдад 130 сая доллар хандивласан байна. Өнгөрсөн 23-ны өдөр ерөнхийлөгч Д.Трамп нэрээ нууцалсан нэгэн хүн цэргийн цалин тавихад зориулж 130 сая доллар хандивласан тухай мэдээлсэн бөгөөд овог, нэрийг нь хэлэхээс татгалзсан юм. Эдүгээ 83 настай Т.Меллон бол Америкийн түүхэн дэх хамгийн баян хүмүүсийн нэг, 1920-иод оны Сангийн сайд асан Эндрю Меллоны ач хүү бөгөөд банк санхүү, төмөр замын салбарт асар их хөрөнгө хуримтлуулсан Э.Меллоны гэр бүлийн өв залгамжлагч ажээ. “Forbes” сэтгүүл 2024 онд Т.Меллоны нийт хөрөнгийг 14.1 тэрбум доллароор үнэлж байв. Д.Трампын гол санхүүжүүлэгчдийн нэг тэрбээр 2024 оны сонгуулийн үеэр 165 сая доллар хандивлаж байсан аж. Мөн Д.Трампаас гадна Эрүүл мэнд, нийгмийн халамжийн сайд Роберт Ф.Кеннедид сая сая долларын хандив өргөж, Р.Кеннедигийн удирддаг вакцины эсрэг бүлэг болох Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах санг санхүүжүүлж ирсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.