Америкийн алдартай YouTuber хэтэрхий их мөнгө олж байгаагаа шударга бус гэж үзжээ

Америкийн алдартай YouTuber хэтэрхий их мөнгө олж байгаагаа шударга бус гэж үзжээ


   Америкийн алдартай YouTuber дагагчдадаа хандан өөрийг нь дэмжихээ зогсоохыг уриалсан байна. "Penguinz0", “MoistCr1TiKaL” гэх нэрээр олны танил болсон Чарли Уайт 40 гаруй сая доллартай болсноо зарласны зэрэгцээ жирийн иргэдээс ийм их хэмжээний мөнгө өөрийнх нь халаас руу орж буй нь шударга бус санагдаж байгаагаа хэлж, цаашид өөрийг нь дэмжихээ зогсоохыг хүсчээ. “YouTube” суваг дээр 17 сая, “Twitch” дээр 5,7 сая дагагчтай тэрбээр цаашид хүмүүсээс дэмжлэг хүсэхгүй, цахим сүлжээгээ идэвхгүй болгож буйгаа мэдэгдсэн байна. Мөн олон нийтийн сүлжээнээс олсон орлогоо нээлттэй зарласан бөгөөд 2007 оноос өнөөг хүртэл идэвхтэй хөтөлсөн “YouTube” сувгаараа 35.8 сая доллар, видео тоглоомны “Twitch” үйлчилгээнээс 5,5 сая доллар олсон ажээ. Ч.Уайт "Би хүссэнээрээ амьдрах хангалттай орлоготой болсон. Гэтэл өдөр бүр өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл ажилладаг хүмүүс цалингаасаа надад илүүчилдэг гэж бодохоор нэг л шударга бус санагдаж байна" гэжээ. Улмаар хүмүүст хандан, мөнгө үрмээр байгаа бол өөрийг нь дэмжихийн оронд сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалсан байна.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.